Posts

ТҮҮДЭГ ТОГМИД

Image
ГАЦУУРЫН ТӨГӨЛ 1: НАМРЫН СҮЛД МОД Өнөөгийн донтсон хөгжлөөс алслагдан тасарч, өнгөрсөн зуунд орхигдсон Нарст хөндийд 21 дүгээр зууны 17 дугаар оны намрын эхэн сарын наран мандав. Зутруу аж төрөх айлуудын хэдэн бор гэрийг алсаас ажихад тараагаад цацсан атгахан шагай шиг үзэгдэнэ. Захын навтгар гэрээс “түүдэг” Тогмид сүх барин гарч ирэхүйд, аавынх нь балт сүх турьхан биед нь томдоод, Тогмид сүх барьсан гэхээсээ илүү сүхэнд Тогмидыг бэхэлсэн аятай харагдана. Өглөөний урьгүй нар тусах гэрийн зүүнтэй цомцойн суугаад бяцхан алгаа амьсгалаараа бүлээцүүлж буй дүү Жигмэдэд өврөөсөө хуруун чинээ ааруул гаргаж өгөөд толгойг нь илж, дэргэдээс нь чаргаа аваад хойш чиглэн алхав. Энэ сэрүүн хөндийд анхны цас яагаа ч үгүй эрт унаж, бүхэлдээ цасан хөнжилд хучигджээ. Тогмидын бага ахуйд Нарст хөндий ус, мод жигдрэн халиурч намартаа самар, жимсээр бялхаж байж дээ. Алсаас дүнхийн цэнхэртэх Суварга хайрханы наахантаа сүндэрлэх уул өөд аавыгаа даган явж шуудай дүүртэл самар түүгээд буцахдаа гацуурын төгөлд ...

АМИН СҮЛДЭЭ ЭРЭХҮЙ

Image
ГУРАМСАН ЯРИА 1980 оны Москвагийн олимпийн дараа манай цөөн сэхээтэн ЗХУ-ын коммунист систем задрах тухай шивнэлдэх болсон юм. 1981 онд Монгол хүн сансарт ниссэний дараа улс орон даяарх хөөр бахдлын шуугиан дор ийм яриа архины даруулга болох нь ихсэв. Ялангуяа үндэсний үзлээсээ болж гадуурхагдсан зохиолчид удахгүй ирэх системийн задралын тухай зоригтой өгүүлцгээж байлаа. Гэхдээ мэдээж ханцуй дотроо. Төмөр хөшигний хоёр талд гарсан хоёр системийн үзэл суртлын тулаанд ялахын тулд дэндүү их үнэ төлж, олимпын наадам, сансарын хөтөлбөрт хэр хэмжээнээсээ хэтийдсэн хөрөнгө, хүч хаяж байгаа нь ойрын хорин жилд ЗХУ-ыг эдийн засгийн хувьд сөхрүүлэх нь тодорхой гэлцэнэ. Тэгээд л “Пүннннн....”. Цөм нь хагарахад систем бүхэлдээ нурна. Тэр цагт манай улс хаачих вэ? Энэ л тэдний тархийг гашилгаж байсан юм. Тэр цагт гадуурхагдаж явсан үндэсний үзэлтнүүд болох Н.Нямдорж, Л.Нямаа, Т.Галсан, Го.Мижиддорж, Л.Лувсандорж, Ж.Зана гэх мэт хэдэн зохиолч дөчин мянгатын “Ширээний теннисний клуб”-тэй 21-р байранд...